Наймдугаар сарын 17-нд сүүлийн жилүүдэд хамгийн том осол гарсан Саяно-Шушений усан цахилгаан станцад машины сүйдсэн хэсгээс ус хөөрөгдөж гаргаж эхэллээ. Хэд хэдэн хүчтэй хөөрөг ажиллаж байна. Ослын үеэр 17 хүн үрэгдэж, 58 хүн сураггүй болжээ. Усан цахилгаан станцын машины хэсгийн зарим хэсэг сүйрсний дараа Саяно-Шушений усан цахилгаан станцыг даваа гаригт зогсоосон юм. Энэ ер бусын осол, түүний эргэн тойрны байдал ойлгомжгүй байна. Дэлхийд үүнтэй төстэй осол хэзээ ч гарч байгаагүй. Энэ мэт осол гарахаас сэргийлж, гадаадын ажил нэгт нөхдөөс усан эрчим хүчний объектоо шалгуулах олон хүсэлт ирж байна. Ослын жинхэнэ шалтгааныг илрүүлэхийн тулд мэргэжилтнүүд бүхнийг хийж байна гэж Орос улсын Онц байдлын сайд Сергей Шойгу хэллээ.