Афганистаны иргэд өнөөдөр төрийн тэргүүн болон мужийн зөвлөлийн депутатыг сонгож байна. Орон нутгийн цаагаар өглөө 7 цагт орон даяар 6 мянга гаруй сонгуулийн хэсэг ажиллажээ. Хүн амын талаас илүү хувь нь бичиг үсэггүй болохыг харгалзан нэр дэвшигч бүрийг саналын хуудсанд холбогдох тэмдгээр тодорхойлно. Одоогийн ерөнхийлөгч Хамид Карзай /жинлүүр зуусан бүргэд/ мөн Гадаад хэргийн сайд асан Абдулла Абдулла /гурван гүц/ хооронд гол тэмцэл болно. Санал өгсөн хүн бүрийн хуруун дээр бэхээр тэмдэг тавина. Сонгуулийг тасалдуулна хэмээн амласан Талибан хөдөлгөөнийхөн бэхээр тэмдэг тавьсан хурууг тасдана хэмээн амлажээ. Цагдаа, цэрэг, хил хамгаалагчид сонгуулийн аюулгүй байдлыг хангаж байна. Нутгийн отог омгийн төлөөлөгчид болоод АНУ-ын цэргийн албан хаагчид дэг журам сахиулж байна.