Орос улсын төр засаг Хойд Кавкзд терроризмын эсрэг тэмцлээ эрчимжүүлнэ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Ставрополь хотод болсон зөвлөлгөөний үеэр энэ тухай мэдэгдэв. Хэсэг хугацааны өмнө Хойд Кавказд байдал нэлээд сайжирсан гэх сэтгэгдэл төрж байсан. Харин тийм биш болох нь сүүлийн үйл явдлаас харагдлаа. Хэт даврагчидтай тэмцэх шинэ арга зам боловсруулах шаардлагатай байгаа тухай Д.Медведев тэмдэглэллээ. Ерөнхийлөгч ямар арга зам боловсруулах шаардлагатай байгааг дэлгээгүй ч, энд “утгагүй хараал байх ёсгүй” хэмээн мэдэгдсэн юм. Сүүлийн үед Хойд Кавказд хэд хэдэн томоохон алан хядах ажиллагаа болов. Амиа золиослогч этгээд дэлбэрэх хэрэгсэл бүхий машинтай цагдаагийн хэсэгт орж, дэлбэлсний уршгаар хууль сахиулах байгууллагын 20 гаруй ажилтан амь үрэгджээ.