Оросын хилчид, цагдаагийн ажилтнууд Алс Дорнодын Хабаровскийн хязгаараас Хятадад ой модыг хууль бусаар гаргадаг байсан сувгийг таслан зогсоожээ. Олон улсын гэмт бүлэглэлд орос, хятадын иргэд байгаа тухай орон нутгийн Дотоод хэргийн яамнаас уламжлав. Бүлгийн гишүүн бүр тодорхой үүрэг гүйцэтгэж байжээ. БНХАУ-ын иргэд царс, яшил мод, зөөлөн мод зэрэг боловсруулаагүй үнэ цэнэтэй модыг оросын мод бэлтгэгчдээс бэлэн мөнгөөр авч, нутагтаа аваачиж байжээ. Хил давуулж байгаа модыг хууль ёсны болгоход хуурамч нэр дээр бүртгэлтэй нэг өдрийн пүүстэй комиссийн гэрээ байгуулсан байна. Сэжигтнүүд гаалийн бичиг баримт бүрдүүлэхдээ бэлтгэсэн модны гарал үүслийн талаар хуурамч баримт үзүүлж байжээ. Тэд хяналтын байгууллагын баримт сэлтийг ашиглан бараа нийлүүлэх нягтлан бодох бүртгэлийн хуурамч гүйлгээ хийсэн байна. Ийнхүү хууль ёсны баримт бичгээр модыг Хятадад гаргаж байжээ.