Орос улс Афганистанд арчилал тогтооход бүх талаар дэмжихэд бэлэн байна. Афганистан тусгаар тогтносны 90 жилийн ойг тохиолдуулан Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзайд илгээсэн илгээлтэд энэ тухай өгүүлжээ. Орос улс 1919 онд түүхийн амаргүй үедээ Афганистаны тусгаар тогтнолыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрснийг цахилгаан мэдээнд тэмдэглэсэн байна. Өнгөрсөн 10 жил энэ улсад хүнд байсан. Орос улс тусалсаар байгаа ардчилсан нийгмийг сэргээхэд их зүйл хийх шаардлагатай байна гэж Д.Медведев тэмдэглэв.