Израилийн ерөнхийлөгч Шимон Перес дэлхийн хоёрдугаар дайны түүхийг засварлах оролдлогоос сэрэмжлүүллээ. Түүхийг өөрчилж, тэр дайнд Улаан армийн гүйцэтгэсэн үүргийг дахин хянах аргагүй гэж тэр Сочи-Москва дүрс бичлэгийн бага хурлын үеэр тэмдэглэв. Оросоос өөр ямар ч улс ялалт байгуулахад ийм өндөр үнэ төлөөгүй гэж Перес тэмдэглэллээ. Израилийн ерөнхийлөгч Шимон Перес болон Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев нар ялалт байгуулахад ЗХУ-ын ард түмний оруулсан хувь нэмрийг дарахыг оролдож байгаад эгдүүцэснээ илэрхийлсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлыг гажуудуулж, түүхийг санаатай гуйвуулж байгааг дэмжиж буй хүмүүст “үгүй” хэмээн шийдвэртэй хэлэхийг тэд олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.