Орос улсад бүтээж байгаа “Супержет-100” анхны нисэх онгоцыг оны эцэст захиалагчид шилжүүлэхээр төлөвлөж байна. Москва орчмын Жуковск хотод болж байгаа нисэх онгоцны үзэсгэлэнгийн үеэр “Сухой” компанийн ерөнхий захирал Михаил Погосян сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Нисэх онгоцыг бүтээж буй “Сухой” компани “Супержет-100” нисэх онгоцыг оны адагт захиалагчдад хүргэж амжихгүй тухай мэдээлэл урьд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарсан юм. “Сухой” компани оны төгсгөлд ийм 150 нисэх онгоцыг захиалагчдад нийлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани өчигдөр Оросын Гадаад эдийн засгийн банктай төслийг санхүүжүүлэх тухай гэрээ байгуулсан юм.