Дорно Сибирийн Саяно-Шушены Усан цахилгаан станцад ослын гамшгийг арилгаж, аврах ажлын эрчимтэй үе долоо хоногийн дараа дуусана. Орос улсын Онц байдлын яамны тэргүүн Сергей Шойгу энэ тухай мэдэгдэв. Ус хөөргөдөж гаргахад ойрын үед нэмэлт тоног төхөөрөмж хүргэнэ. Эвдэрч сүйрсэн зүйлийг 2-3 хоног янзална гэж Сергей Шойгу үзэж байна. Хайгуулын баг ганц ч хором зогсолгүй ажиллаж байгаа тухай тэр хэллээ. Тухайлбал шумбагчид “агаарын хөөс” гэгчид байж болох хүмүүсийг өдөр, шөнөгүй усан дор эрж байна. Үүнээс гадна Енисей мөрөнд асар том толбо үүсгэсэн машины маслыг шүүж байна. Европт хамгийн томд ордог Саяно-Шушены усан цахилгаан станцын хоёр дахь гидроагрегат эвдэрсний уршгаар 12 хүн үрэгдэж, 14 хүн гэмтэж, 64 хүн сураггүй байна. Усны хүчтэй цохилтын улмаас осол гарсан гэж таамаглаж байна.