Атомын мөс зүсэгч “Ямал” хөлөг онгоц “Хойд туйл-37” оросын шинэ хөвөгч станцын ажилтнуудыг Арктикт хүргэнэ. Хөлөг онгоц өнгөрсөн жилийн 9-р сараас ажиллаж байгаа “СП-36” өмнөх станцын судлаачдыг хөвөгч мөснөөс авч явах юм. Хөвөгч станц Гренландаас 250 км зайд оршиж байна. Мөс зүсэгч хөлөг 8-р сарын 22-оос хэтрэлгүй энэ бүс нутагт ирэнэ. Дараа нь хөлөг онгоц “СП-37” ирээдүйн станц байрлах газар очих юм. Эрдэмтдийн тооцосноор 8-р сарын төгсгөлд мөс зүсэгч хөлөг Хойд газар цуврал арлаас хөвөгч мөсийг зорино. Тэнд 16 туйл судлаач ажиллана.