Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан оросын тамирчин Мария Абакумова Берлин хотноо болж байгаа хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд спортын жад шидэх төрлөөр хүрэл медаль хүртжээ. Германы тамирчин Штеффи Нериус алтан медаль хүртэж, Чехийн тамирчин Барбора Шпотакова хоёрдугаар байрт оржээ.