“Оросын залуу соёл” наадам Канн хотноо болж байна. Газар Дундын тэнгисийн амралт сувилалын энэ хотын оршин суугчид Гнесины нэрэмжит Оросын хөгжмийн академийн оюутнуудтай уулзана. Тус академийн оюутнууд Сент-Маргерит, Жен-Жорж, Нотр-Дам, Бон-Вояж, наадмын Ордоны өмнөх талбайд концерт тоглоно. Каннд болох концертод “Одны орд” Татарстаны залуучуудын уралдааны шагналтнууд оролцох юм. Уран зураг сонирхогчдод гавьяат зураач Александр Чувин хичээл заана. Оросын уран зургийн тэргүүлэх сургуулийн оюутнууд уран бүтээлийн тайлангаа энд тавина. Каннын оршин суугч болон гийчэд Санкт-Петербургийн эзэн хааны шаазангийн үйлдвэрийн уран гартнуудын хийсэн бүтээлийг мөн сонирхох юм.