Оросын эмч нар А/Н1N1 шинэ томуугийн эсрэг дотоодын вакциныг туршихад сайн дурын хүмүүсийг сонгосон тухай Улсын ерөнхий эмч Геннадий Онищенко хэллээ. Вакциныг 9-р сараас туршина. Вакцин үр нөлөөтэй, хор хөнөөлгүй бол хүн амд хийж эхэлнэ. Одоогоор Орос улсад А/Н1N1 томуугийн 180 тохиолдол бүртгэгджээ. Дэлхийд энэ өвчнөөр 230 мянга гаруй хүн өвдсөн юм.