Дорно Сибирийн Хакасийн бүгд найрамдах улсад Саяно-Шушенскийн Усан цахилгаан станцад гарсан ослын үеэр амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнөөдөр гашуудал зарлаж байна. Тус бүгд найрамдах улсын нийт нутаг дэвсгэрт улсын далбааг бөхийлгөжээ. Телевиз, радиогоор зугаа цэнгээний хөтөлбөрийг хойшлуулсан байна. Сүм хийдэд амь үрэгдэгсдийн хойноос хойтын буян үйлдэж байна. Хакасийн нийслэл Абаканд 8-р сарын 22-нд тэмдэглэхээр төлөвлөсөн хотын өдрийг мөн хойшлуулжээ. Ослын газар эрлийн ажил үргэлжилсээр байна. Саяно-Шушенскийн хоёр дахь гидроагрегат сүйдэсний уршгаар усан цахилгаан станцад 12 хүн үрэгдэж, 14 хүн бэртэж, 64 хүн сураггүй болжээ. Ослын шалтгаан усны хүчтэй цохилт гэж үзэж байна.