БНАСАУ-ын удидагч Ким Чен Ир Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Ким Дэ Жун нас нөгчсөнтэй холбогдуулан эмгэнэл илэрхийлэв. “Үндэсний эвлэрэл, ард түмнээ нэгтгэх эрмэлзлэлийг хэрэгжүүлэхэд түүний байгуулсан гавьяа бидэнтэй үлдэнэ” гэж Улсын ЦТАК мэдээллийн агентлагийн өнөөдөр хэвлэсэн Ким Чен Ирийн илгээлтэд өгүүлж байна. Орон нутгийн хэвлэлд дурдсанаар БНАСАУ-ын удирдагч Ким Дэ Жуны гэр бүлд эмгэнэлийн захидал илгээжээ. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан, дэлхийн энх тайвны Нобелийн шагналтан хүнд өвчний улмаас мягмар гаригт нас нөгчсөн юм. Ким Дэ Жун 2000 онд БНАСАУ-ын удирдагчтай Пхеньянд Солонгос хоорондын анхны дээд хэмжээний уулзалтад оролцсон билээ. Энэ түүхэн уулзалт хоёр Солонгосын харилцаанд дорвитой түлхэц болсон юм.