Лев Власенкогийн нэрэмжит төгөлдөр хуурчдийн уралдаан Австралд гараагаа авлаа. Энэ уралдаан 1998 оноос явагдаж байгаа бөгөөд хөгжмийн ертөнцөд мэдрэгдсэн юм. Австралд авъяаслаг олон хөгжимчид байгаа гэж байнга үздэг Москвагийн консерваторийн профессор төгөлдөр хуурч Лев Николаевич Власенкогийн санаачлагаар энэ уралдааныг зохион байгуулсан билээ. Энэ уралдаанд 16-30-н насны Австрал, Шинэ Зеландийн 20-н шилдэг төгөлдөр хуурчдыг сонгож авдаг юм. Энэ улсуудын аль нэг дээд сургуульд нэгээс доошгүй жил суралцсан гадаадын оюутнууд авъяасаа үзүүлэх боломжтой. Төгсгөлд нь 4-н ялагч үлдэх ёстой. Тэд 12.5 сая долларын шагналаас гадна өөрийнхөө компакт дискигийг бичүүлэх мөн нэртэй хамтлагуудтай хамтран ажиллах гэрээ байгуулах боломжтой.