7-р сарын сүүлээс энэ даваа гариг хүртэл алга болсон оросын экипажтай «Арктик Си» ачааны хөлөг онгоцийг Эстон, Латви, Орос улсуудын иргэд эзэлсэн байсныг нэг ч буу дуугаргалгүй чөлөөллөө. Дээд командлагч, ерөнхийлөгч Дмитрий Медведевт БХЯ-ны сайд Анатолий Сердюков энэ тухай мэдэгдлээ. Түүний хэлснээр 8-н гэмт хэрэгтнууд завь нь эвдэрсэн нэрийдлээр «Арктик Си» хөлөг дээр гараад зэвсгээр далайлган экипажийг санаанд багтамгүй уйл ажиллагаа явуулахыг шаардсан байна. Экипаж, барьцаалагчдын заавараар Африкын зүг хөвсөн бөгөөд тэд зүг чиг баримжаалдаг төхөөрөмжийг унтраасан байна. Ачааны хөлөг онгоцийг чөлөөлөхөд Оросын ТЦФ-ын завь эсэргууцэгч том хөлөг онгоц «Ладный» оролцсон байна. Гэмт хэрэгтнүүдийг баривчилсан бөгөөд мөрдөн байцааж байна. «Арктик Си» онгоцны экипажийнхнаас хэнч хэлмэгдээгүй байна.