БН Солонгос улс энэ долоо хоногт хуваагдан салж сарнисан гэр бүлүүдийн асуудлаар хийх хэлэлцээрийн талаар БНАСАУ-тай угтан тосох алхам хийх ёстой. 1950-53 оны солонгосын дайны үед хуваагдан салж сарнисан гэр бүлийнхний уулзалт энэ оны 10р сар гэхэд сэргэнэ гэдэгт сеулд найдаж байна. Дипломат эх сурвалжаас иш татаж өмнөд солонгосын мэдээлэлийн Ренхап агентлаг энэ тухай мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт өмнөд солонгосын «Хёнде груп» концернийн тэргүүн Хён Чжон Ыны БНАСАУ-ын удирдлагатай хийсэн хэлэлцээрийн дагуу 2007 оноос хойш анх удаагаа болох хуваагдаж салж сарнисан гэр бүлүүдийн уулзалт энэ оны 10-р сарын 3-нд болж магадгүй гэж урьдчилан тохиролцсон байна.Албан ёсны Сеулийн хэрхэн хүлээж авах болон хэлэлцээр хэрхэн хийхээс бүх зүйл шалтгаална. 2000 онд Солонгос хоорондын дээд хэмжээний уулзалт болсны дараа анхны ийм уулзалт болсон билээ. Үүнээс хойш Өмнөдөд ч, Умардад ч 16000-н хүн л уулзалдсан байна. Өмнөд Солонгост одоо Хойт Солонгост дайнаас болж төрөл төрөгсөд нь үлдсэн 120-н мянган хүн амьдарч байна.