Сибирийн цэргийн тойрогийн командлагч хурандаа генерал Александр Постников мэргэжилтнүүдийнхээ хамт өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ. Сибирийн цэргийн тойрогийн төлөөлөгчид 3-н өдрийн албан ёсны айлчлалын үеэрээ Монгол улсын БХЯ-ны сайд, ЗХ-ний ЖШ-ын дарга нартай уулзана. Сибирийн цэргийн тойргын дайчид оролцож байгаа Орос Монголын цэргийн хамтарсан «Дархан-2» хээрийн сургуулийг хэрхэн явуулах, японы милитаристуудыг Халхын голд бут ниргэсэн ялалтын 70-н жилийн ойг тэмдэглэхтэй холбоотой зарим асуудал зэргийг хэлэлцэнэ. Мөн хурандаа генерал Александр Постников болон сибирийн цэргийн тойргийн ажлийн хэсгийнхэн сургууль болж байгаа газар дээр очиж оросын цэргийн хэсэг емнее тавьсан даалгавараа хэрхэн биелуулж байгаад хяналт тавина. Энэ албан ёсны уулзалт нь төлөвлөгөөний дагуу хийж байгаа ОХУ-ын БХЯ-ны олон улсын харилцааны ажлын нэг хэсэг юм.