Самсунгийн анагаах ухааны төвд Владивостокын эмч нарыг өөрийн суурь бааз дээр мэргэжил дээшлүүлэхэд бэлэн байна.Самсунгийн анагаах ухааны төвийн ерөнхийлөгч Хан Ёнг Чой тэргүүтэй төлөөлөгчидтэй хийсэн ажил хэрэгч уулзалтын дараа хотын засаг даргын орлогч Елена Щёголева энэ тухай мэдэгдлээ. Владивосток хотын засаг даргын тамгын газрын хэвлэлийн албанаас уламжилснаар хотын захиргааныхан болон солонгосын талынхан, оношлогооны технологийн салбар болон эмчилгээ юуны түрүүнд хорт хавдар, бөөрний эмчилгээний салбарт хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Энэ хамтын ажиллагааны нэг хэсэг нь Владивостокын эмч нарыг Солонгосын Самсунгийн анагаах ухааны төв өөрийн бааз дээр мэргэжил дээшлүүлэх явдал юм. Энэ хэлэлцээний явцад оросын тал, Солонгосын эмнэлэгт онц яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай хорт хавдараар өвчилсөн хүмүүс, хүүхдүүдийг явуулж эмчлүүлэх талаар санал гаргаж тохиролцлоо.