Саяано-Шушений усан цахилгаан станцид гарсан осолоос болж 12 хүн амь насаа алдаж, 64-н хүний хувь заяа тодорхойгүй байна.УЦС-д гарсан ослын асуудлаар хийлгэсэн шуурхай зөвлөлгөөн дээр Оросын ОБЯ-ны сайд Сергей Шойгу энэ тухай мэдэгдлээ. Одоо станцид аврах ажиллагаа явагдаж байна.Өнөөдөр тэнд ОБЯ-ны 900 аврагчид очно. Тэд УЦС-ийн байшингийн бат бэх байдалд шинжилгээ хийнэ. Ослоос болж Енисей мөрөнд үүссэн техникийн тосны толбыг цуглуулах ажил үргэлжилнэ. 8-р сарын 17-ны даваа гаригт Саяано-Шушинийн УЦС-д онц байдал гарсан билээ. Тодорхой биш шалтгаанаас үүссэн түлхэлтээс болж УЦС-ийн 2-р гидроагергат эвдэрч, гол байшингын машины хэсэг бага зэрэг эвдэрч 7, 9-р гидроагергат нилээд том гэмтжээ. Дэлхийн томоохон УЦС-ийн нэг болох тус станцийг ослын дараа зогсоосон байна.