Орос, Монгол улс 70-н жилийн өмнө эх нь тавигдсан ах дүүгийн дайчин барилдлагдаа үнэнч хэвээрээ байна. Тэр үед японы милитаристуудын халдлаганд өртсөн ах дүүгийн найрамдалт орондоо ЗХУ тусламж үзүүлэхээс өөр аргагүй болсон. Энэ тулалдаан 1939 оны хавраас намар хүртэл Монгол улсын нутаг Халх голын сав газарт үргэлжилсэн билээ. 
Монгол улсад Халх голын ялалтын 70-н жилийн ойд ёслол төгөлдөр бэлтгэж байна. Дорнод аймгийн засаг дарга Цэвэгсүрэнгийн Жанлавын хэлснээр засаг төр энэ ялалтын ойг тэмдэглэх баярын ажиллагааг ендер хэмжээнд авч үзэж байна. Баярын өмнө зөвлөлтийн дайчдын цогцолбор хөшөө дурсгалыг сэлбэн засварлалаа. Энэ өдрүүдэд засгийн газрын комисс засварлан шинэчлэсэн болон сэргээн засварласан хөшөө дурсгалуудыг хүлээж авч байна. 1939 онд улс орны хувь заяа шийдвэрлэгдэж байсан учир халх голын тулалдааны ялалт монголын ард түмний хувьд үнэлэж баршгүй билээ. Хэрвээ ЗХУ туслаагүй бол японы милитаристуудын шунал БНМАУ-ын дорнод хэсгийг эзлээд зогсох байсан уу? үгй юу? гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн орлогч захирал Сергей Лузянин яриагаа эхлээд: 
Японы энэ орон нутгийн дайны зорилго нь эзэлсэн нутгаа өрөгжүүлэхэд оршиж байсан. Энэ үед Хятадын нутаг дэвсгэрийн 70-н хувь нь японд эзлэгдсэн байсан бөгөөд Японы колонийн эзэнт улсыг байгуулж нутаг дэвсгэрий нь өрөгтгөх хорт санаа агуулж байлаа.
Тэр үед ЗХУ унэн хэрэг дээрээ Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалсан юм. Улаанбаатартай байгуулсан холбоотны харилцаа, өөрийн орны аюулгүй байдлыг хангах зэрэг асуудлууд ЗХУ-ыг энэ дайнд зайлшгүй оролцуулсан. Японы милитаристууд монголын нутаг дэвсгэрт халдан довтлоно гэдэг ЗХУ-ын хилд маш ойртож, Алс Дорнодтой холбох гол судас болсон сибирийг дамжсан гол төмөр замд аюул учруулж мэдэх байсан. Зөвлөлт монголын хамтарсан анги нэгтгэлийг Георгий Жуков командлаж 1939 оны 8-9-р сард японы цэргийг бут цохисон бөгөөд үлдэгдэлий нь Монгол улсын нутаг дэвсгэрээс хөөж зайлуулсан билээ. Тэрээр сүүлд нь Дэлхийн 2-р дайны домогт маршал болсон юм. Энэ агуу ялалт монголын ард тумний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдсэн билээ. Энэ сэтгэл зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалд хичнээн сайхан сэтгэлээр ханддагаар хязгаарлагдахгүй.
Өнөөдөр хоёр орны цэргийн салбарын хамтын ажиллагаа улам бэхжиж байна. Орос, Монголын цэргийн хамтарсан сургууль «Дархан-2» үүний үлгэр жишээ болж байна. Хээрийн сургууль 9-р сарын 15-н хүртэл үргэлжилнэ. Энэ хээрийн сургуулийн явцад янз бүрийн нөхцөлд цэргийн техникийн хангалтын асуудлыг сургуулилж байна.