Олон улсын агаар сансарын МАКС-2009 үзэсгэлэн өнөөдөр Москва орчмын Жуковскийд гараандаа орлоо. Ням гаригт «Русские витязи» үзүүлэх сургуулийн алдартай группын ахлагч Игорь Ткаченкогийн осолд орж нас барсантай холбогдож үзэсгэлэнгийн нээлт бүрхэг байлаа. Жуковскийд үзүүлэх сургууль хийхийн өмнөх сургуулалтын үеэр түүний СУ-27 онгоц өөр нэг сөнөөгч онгоцтой мөргөлдсөн билээ. Хэдийвээр осол болсон ч үзэсгэлэнг зохион байгуулагчид төлөвлөсөн хөтөлбөрөө өөрчлөхгүйгээр шийдсэн юм. Италийн «Фречче Триколори» групп, францийн «Патруль де Франс» хэсгийн алдарт нисэгчид болон Оросын «Стижи», «Сокол» хэсгийнхэн үзүүлэх сургуулиа гайхуулна. Дэлхийд томд орох иргэний болон цэргийн зориулалттай техникийн энэ үзэсгэлэнд 30-н орны 700-н компан оролцож байна. Оросын үйлдвэрлэгчид хамгийн сүүлийн үеийн техникээ үзүүлнэ. Жишээлбэл: дунд зайн зорчигч тээврийн Суперджет-100 онгоц, олон талын үйл ажиллагаат Ми-17 нисдэг тэрэг, олон үүрэгт сөнөөгч онгоц Су-32, Ми-35, фронтын бөмбөгдөгч Су-32. Үзэсгэлэнгийн үеэр олон ажил хэрэгч уулзалтууд болж том уйлдвэрлэгчид шинэ, шинэ хэлэлцээрүүдэд гарын үсэг зурна. Үзэсгэлэн 8-р сарын 23-н хүртэл ажиллана.