Белоруст анх удаа үүрэн телефон утасны цацрагаас хамгаалсан сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэллээ. Охид, хөвгүүдийн дүрэмт хувцасны халаасыг гар утасны цахилгаан соронзон цацраг үл нэвтрэх тусгай даавуугаар оёжээ. Үүнээс гадна өсвөр насны охидын дүрэмт хувцасны чимэглэлийг шийдсэн байна. Залуу худалдан авагчдын хамгийн өндөр шаардлагатай энэ хэсэгт зориулж 20-30 шинэ загвар гаргасан юм.