Орос улс өнгөрсөн жилийнхээс 10 сая тонн бага ургац хураана. Ургац муу байгаагаас энэ үзүүлэлт буурсан байна. Энэ жил 1 га-аас 27,1 центнер харин өнгөрсөн жил 1 га-аас 30,7 центнер ургац хурааж байжээ. Холбооны өмнөд тойргийн аж ахуйн ургац нэлээд буурсан байна. ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны таамагласнаар Орос улс энэ жил 85 сая тонн ургац хураах бөгөөд өнгөрсөн жил энэ үзүүлэлт 108,1 сая тонн байжээ.