Москва орчмын Жуковск хотод Су-27 хоёр сөнөөгч нисэх онгоц осолдосноос үүдээд 8-р сарын 18-23-нд тэнд болох МАКС-2009 олон улсын нисэх онгоцны үзэсгэлэнгийн үзүүлэх нислэгийг хойшлуулахгүй. МАКС-2009 хэвлэлийн төвийн дарга Елена Ершова өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Үзэсгэлэнгийн зуны хөтөлбөрт өнөөдөр орой өөрчлөлт оруулж, энэ тухай нэмж мэдээлнэ гэж тэр хэллээ. Ослын шалтгааныг тодруулсны дараа үзүүлэх нислэг үйлдэхэд оролцох нисэх онгоцны тоог тодорхойлно гэж Ершова тэмдэглэв. “Оросын гүн” шилдэг нисэгчдийн явсан Су-27 хоёр нисэх онгоц ням гаригт Раменскийн нисэх буудалд агаарт ерөнхий бэлтгэл хийх үеэр мөргөлдсөн юм. Хоёр нисэгч шүхрээр бууж, бүлгийн ахлагч Виктор Ткаченеко нас баржээ.