Гүрж 8-р сарын 18-аас албан ёсоор ТУХН-ийн улсын гишүүн байхаа болино. Минск дахь ТУХН-ийн гүйцэтгэх хороо өнөөдөр энэ тухай уламжлав. Гүрж ТУХН-ийн улсуудаас албан ёсоор гарсны дараа Хамтын нөхөрлөлийн 70 орчим гэрээнд байнгын гишүүн байх шаардлагагүй нээлттэй субъектын бүрэлдэхүүнээр оролцонр гэж тус хорооны дарга тэмдэглэв. Гүрж жилийн өмнө Өмнөд Осетид халдасныг Орос улс таслан зогсоосны дараа Гүрж ТУХН-ийн улсуудаас гарч байгаагаа зарласан юм.