Таиландын нийслэл Бангкок хотноо сөрөг хүчний удирдагч, ерөнхий сайд асан Таксин Чинаватаг дэмжих олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж байна. Эзэн хаан улс төрчид өөршөөл үзүүлэхийг хүссэн, 6 сая орчим хүний гарын үсэг бүхий өргөх бичиг барьсан дэмжигчид нь Бангкокийн төв талбайгаас эзэн хаан Пумпион Адульядетын ордон хүртэл жагсчээ. Эх орноосоо хөөгдсөн Чинаватад авилга авсан хэргээр 2 жил шоронд хорих ял оноож болзошгүй байна. Хэрэв түүнийг өршөөвөл, эх орондоо буцаж ирээд, улс төрийн нөлөө бүхий хүн байна. Цаашид сөрөг хүчин, засгийн газрын сөргөлдөөн ихсэж, энэ үеэр Чинават засгийн эрхийг буцааж авахыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.