Монгол улс Халх голын тулалдааны 70 жилийн ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Японы Квантуны арми монголын нутаг дэвсгэрт халдахыг таслан зогсооход ЗХУ тусалсан юм. Энэ ойг тохиолдуулан зөвлөлтийн цэргийн булш, хөшөө дурсгалыг сэргээн янзалж байна. 7-р сарын 10-аас хойш нийт дүнгээр 13 объектыг сэргээн засварлажээ. Орос улсын засгийн газрын хөрөнгөөр үүнийг сэргээн засварлаж байна. Орос улсын элчин сайдын яам, монголын талын төлөөлөгч багтсан тусгай комисс гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч байна. Халх голын тулалдааны 70 жилийн ойн үйл явдалд монголын засгийн газар ихээхэн ач холбогдол өгч байна.