Берлин хотноо болж байгаа хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ольга Каниськина Оросын шигшээ багт хоёр дахь алтан медаль авчирлаа. Тэрээр ням гаригт болсон 20 км спорт алхааны тэмцээний шувтаргад түрүүлжээ. Үүнээс өмнөхөн Валерий Борчин 20 км спорт алхааны тэмцээнд түрүүлж, Оросын шигшээ багт анхны алтан медалийг авчирсан юм.