Багдадын дорно зүгт ням гаригт хоёр удаа дэлбэрэлт болох үеэр 8 хүн үрэгдэж, 20 хүн шархадсан байна. Иракийн нийслэлийн шиитийн дүүргийн захад хальсан уутанд нуусан дэлбэрэх хэрэгсэл ажиллаж, хүний амь эрсдлээ гэж цагдаагийнхан мэдээлж байна. Террорист бүлэглэлүүдээс ганц нь ч энэ алан хядах ажиллагааны хариуцлагыг хүлээсэнгүй. Ирак дахь америкийн цэрэг 2011 онд цэргийн албаа дуусгахаар заасан гэрээний дагуу АНУ сарын өмнө Багдад болоод Иракийн бусад хотоос цэргээ гаргаж эхэлсэн юм. 130 мянга гаруй цэргийн албан хаагч бүхий америкийн цэргийн үндсэн хүч томоохон хотуудын захад хэд хэдэн баазад төвлөрч байна.