Москва орчмын Жуковскийн тэнгэрт өчигдөр Су-27 хоёр сөнөөгч нисэн онгоц сүйрсэн хэргийг мөрдөн шалгаж байна. Хүний хүчин зүйл, нисэх онгоц элэгдсэн, хөдөлгүүрийн турбинд шувуу орж золгүй явдал тохиолдсон гэх хувилбар байна. Шилдэг нисэгч агаарт уран нислэг үйлдэхдээ алдаа гаргасан гэж гэрчүүд ярьж байгаа ч, хэргийн газраас илрүүлсэн нисэх онгоцны хар хайрцгийг уншисны дараа ослын шалтгааны тухай ярих боломжтой гэж хууль сахиулах байгууллагынхан үзэж байна. “МАКС-2009” олон улсын үзэсгэлэнгийн өмнөхөн сургуулилт хийх үеэр Су-27 хоёр сөнөөгч нисэх онгоц мөргөлдсөн юм. Ослын үеэр “Оросын гүн” шилдэг нисэгчдийн бүлгийн дарга Игорь Ткаченко нас баржээ. Хоёр өөр нисэгч онгоцноос шүхрээр буусан ч, бэртсэн байна.