Дорно Сибирийн Енисей мөрний Саян-Шушенскийн усан цахилгаан станцад өнгөрсөн шөнө осол гарсны уршгаар 6 хүн нас барж, 8 хүн гэмтсэн байна. Сибирийн бүс нутгийн Онц байдлын яамны төлөөлөгч энэ тухай мэдэгдэв. Станцын ус дамжуулах гурав, дөрөвдүгээр байгууламж эвдэрсэн тухай мэдээлэл орон нутгийн цагаар 5 цагт ирсэн тухай тэр хэллээ. Хана эвдэрч, засвар хийж байсан машины танхим шатсан байна. Усан цахилгаан станц зогссон тул одоогоор цахилгаан станцуудад ачааллыг хуваарилж байна. Таван байгууллагад нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчийг бууруулах буюу зогсоожээ. Хүн амыг ердийн горимоор эрчим хүчээр хангаж байна. Дэлхийд томоохонд ордог Саян-Шушенскийн усан цахилгаан станц жилд дунджаар 22,8 тэрбум киловатт цац цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг юм.