Швецийн нийслэлд Бүх дэлхийн усны долоо хоног нээгдлээ. Дэлхийн хүн амын усанд хандах хандлага, хөлөг онгоцны хөдөлгөөн, загас агнуурын байдал дэлхий нийтийг хамарсан цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлууд гол сэдэв нь болно. Стокольмын олон улсын усны хүрээлэнгээс 18 дах удаагаа зохион байгуулж байгаа энэ форумд эрдэмтэд, улс төрчид, ажил хэрэгч клубууд болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид 2000-н хүн оролцож байна. Дэлхийн цэвэр усны ихэнх хэсэг нь улс хоорондын хил дамнасан системд байрлаж байна гэж эрдэмтэд тэмдэглэлээ. Зарим нэг нь ашиглалтын сүүлчийн байдалд ороод байхад зарим нь огт ашиглагдаагүй байна.