Оросын алдарт аялагч Федор Конюховын удирдсан олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны экспедицийнхэн өнөөдөр Тюмень мужийн нутгаар явж өнгөрнө. Эртний энэ худалдааны замын дагуух ард түмний худалдаа, соёл, түүхийн холбоог сэргээх нь энэ аялалын гол зорилго билээ. Орос улсад халимагийн ард түмэн сайн дураараа нэгдсний 400-н жилийн ойд энэ аяныг зориулсан билээ. Хятадын цагаан хэрэмнээс Ижил мөрөн хүртэл монголчууд 100-н жил худалдаа хийж байсан 7000-н мянган км замаар энэ экспедицийн 20-н аялагч морь, тэмээгээр аялаж байгаа билээ.