Олон улсын МАКС-2009 агаар сансарын үзэсгэлэнд, энэ салбарын ололт амжилтыг дэлгэн харуулахад оросын агаар, сансарын аж үйлдвэрийнхэнд хямрал саад болж чадахгүй гэж Улсын думын дарга Борис Грызлов мэдэгдлээ. Тус үзэсгэлэн дараа долоо хоногт Москва орчмын Жуковскийд нээгдэнэ. Макс-2009, хагас сая зочдыг хүлээж авахад бэлэн байна. Тус үзэсгэлэнд оролцохоор оросын үйлдвэрүүдээс гадна 34-н улсын 700-н компан мэдэгдлээ өгөөд байна. Үзэгчид тэнгэрт супер орчин үеийн онгоцноос эхлээд жижигхэн нисдэг аппаратуудыг ч үзэх болно. «Русские Витязи», «Стрижи» зэрэг алдарт нислэгийн группууд гайхамшигтай нислэгээ үзүүлнэ. Оросын шинэ том онгоц «Суперджет-100» нислэг хийж үзүүлнэ. Франц, Итал улсуудын шилдэг нисэгчид үзүүлбэрээ үзүүлнэ. Хямралаас болоод америкчууд энэ удаа оролцохгүй.