Кувейтын баруун нутгийн Джахра хотод болсон хуримын үеэр гал түймэр гарч эмэгнэлт явдал боллоо. Бараг 40-н хүүхэд эмэгтэйчүүд амьдаараа шатсан бөгөөд 10 гаруй хүн шархаджээ. Хуримын үеэр эмэгтэйчүүдийн хэсэгт гал гарч сандарсан хүмүүс амь гарахын тулд эмх замбраагүй байдалд орж бие биенээ дарж алжээ. Лалын шашны дагуу эрэгтэйчүүд нь тусдаа тэмдэглэж байсан бөгөөд тусламж хүргэж амжаагүй байна. Эмгэнэлт байдал болсон газар руу олон гал сөнөөгч болон түргэн тусламжийн машин явуулсан байна.