Халх голд японы милитаристуудыг бут ниргэх дайнд амь эрсдсэн зөвлөлтийн дайчдын оршуулгын газрыг Монголд ажилладаг оросын мэргэжилтнүүд сэргээн заслаа. Зөвлөлт-Монголын дайчид энд ялалт байгуулсан 70-н жилийн ойд зориулж дурсгалын хөшөөг сэргээх ажлыг хийсэн байна. 1939 оны зун болсон энэ тулалдааныг дэлхийн 2-р дайны домогт жанжин Георгий Жуков удирдсан билээ. Халх голын тулалдаанд Улаан армийн байгуулсан ялалт, Япон улсыг ЗХУ болон БНМАУ-д халдан довтлох гэж байсан төлөвлөгөөнөөсөө татгалзахад хүргэсэн билээ. Булаан эзлэгчдийн атгаг санааг таслан зогсоож чадсан баатруудынхаа гэгээн дурсгалыг хоёр орны ард түмэн гүн хүндэтгэлтэй тэмдэглэж байна. 2000 онд Оросын оршуулгын газрыг Монгол улсад, Монголын оршуулгын газрыг Орос улсад хамгаалах тухай зөвшилцөөнд гарын үсэг зурсан билээ.