Орос улс, Ориноко голын сав газарт нефтийн орд газрыг эзэмшихэд нь Венесуэл улсад туслана. Санкт-Петербургт хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны комиссийн хуралдааны дараа Оросын засгийн газрын дэд сайд Игорь Сечин мэдэгдлээ. Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан үйлдвэр байгуулахаар тохиролцжээ. Оросуудын оролцож эзэмших орд газар дотроос хамгийн ирээдүйтэй нь Хунин-6 бөгөөд түүнд 30-н тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ. Төслийн санхүүжүүлэлтэнд зориулж тусгай хамтарсан банк байгуулна.