Орос-украины харилцааны шинэ үе эхлэнэ гэдэгт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев итгэж байна.Тэрээр Украины ерөнхийлөгч Виктор Ющенкод явуулсан илгээлтдээ ийм итгэлтэй байгаа болон хоёр орны харилцааны өнөөгийн хямралт байдалд сэтгэл гүнээ түОрос-украины харилцааны шинэ үе эхлэнэ гэдэгт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев итгэж байнагшнэн байгаатаай илэрхийлжээ.
Оросын ерөнхийлөгч ийм уриалгыг орчин цагийн дипломат практик үйл ажиллагаанд анх удаа олон нийтэд ил тод болгож нийтлэсэн байна. Дмитрий Медведев дүрс бичлэгийн блогдоо өөрийнхөө энэ алхамыг тайлбарлан ярихдаа: «Орос улс хөршүүддээ тэр тусмаа түүх соёлын нийтлэгг язгууртай ард түмэнд ажиллагаа нь урьдчилан харж болмоор хүчитэй тааламжтай түнш болохыг эрмэлзэж байна гэж би нэг бүс удаа хэлсэн. Энэ нь хөршийн төдийгүй ах дүүгийн харилцаа юм. Хоёр орны өнөөгийн түвэгтэй харилцаа үүнээс огт өөр байна» гэв.
Цааш нь Оросын ерөнхийлөгч Украины албан ёсны бүлгийнхний Оросын эсрэг бодлогын илэрлийг дурьдав. Эд бол Өмнөд Осетийн эсрэг гүржийн түрэмгийллийг ил шууд дэмжиж түүний дотор цэргийн дэмжлэг үзүүлсэн явдал, Оросын Хар тэнгисийн флотын үйл ажиллагааг саатуулах бодлого, орос хэлийг нийгмийн амьдралын хүрээнээс шахан зайлуулах, нийтийн түүхийг гүйвуулж нацистуудын хань хамсаатнуудыг баатар мэтээр харуулж сайрхан магтах явдал, Европыг шатдаг хийгээр хангахад Орос улсын үүргийг огт тоомсорлохгүй байна гэсэн оролдлого зэрэг билээ. Дээр тоочсон явдлуудын нэгэн нь ч украины өнөөгийн удирдлагын талаар хатуу дүгнэлт хийх учир шалтгаан болж мэднэ. Үнэн чанартаа Оросын элчин сайдыг Украин руу одоогоор явуулахгүй гэсэн шийдвэрээр ажиллагаагаа хязгаарлав. Үүний хамт Орос Украины олон талт хэлхээ холбоо сэргэж стратегийн түншлэлийн шинэ түвшинд гарна гэдэгт Дмитрий Медведев итгэж байна. Украины шинэ удирдлага түүнд бэлэн байх болно гэж ерөнхийлөгч найдаж байна.
Оросын улс төрийн бүлгийнхэн украины өнөөгийн удирдлагын талаархи ерөнхийлэгч Дмитрий Медведевийн байр суурийг бүрэн дэмжиж, үндэсний ашиг сонирхолоо тууштай хамгаалахын үлгэр жишээ хэмээн нэрлэв. ТУХН-ийн орнуудын хүрээлэнгийн Украины хэлтсийн эрхлэгч Кирилл Фролов ОДХ радиод өгсөн ярилцлагдаа ерөнхийлөгчийн илгээлтийг ийнхүү тодорхойлсон байна: «Дмитрий Медведев улс орны нь басамжлан доромжлохыг хүлэлцэхгүй Оросын жинхэнэ удирдагч гэдгээ харуулсан. Мөн ноён Ющенкогийн ажиллагааг хүлэлцэхгүйгээ харуулав. Дмитрий Меведев зохих ёсоор хариулт өгч боломжийн арга хэмжээ авсан. Тэрээр оросын бодлогын украины чиглэл зарчим байгаа бөгөөд Орос улс Виктор Ющенког ерөнхийлөгчээр улиран сонгохыг хүсэхгүй байгааг мэдүүлсэн»гэж Кирилл Фролов хэллээ.
Харин Оросын ерөнхийлөгчийн илгээлтийг Украины сонгуулийн кампанит ажиллагааны явцад нөлөөлөхийг оролдсон дан улс төр, технологийн ажиллагаа хэмээн үзэх нь алдсаа болно гэж улс төр судлаач Сергей Марков тэмдэглээд: «Украины ард тумэн сонголт хийх боломжтой. Тэр тусмаа украины олон нийтийн санаа бодол зарчимт бүх үзүүлэлтээр оросын байр сууринд ойр байна. Украины дийлэнх олонхи хүн ам улс орноо НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байна. Тэд Оростой эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах, нягт холбоо тогтоох, болон орос хэл, соёлруу давшлах ажиллагааг зогсоохын төлөө байна. Түүнчлэн украины иргэд улс орон нь Өмнөд Осетийн мөргөлдөөнд хөндлөнгээс оролцохыг эсэргүүцэж, Орос Украины үнэн алдартны эв нэгдлийг хэвээр нь хадгалахын төлө байна» гэв.
Украины ард түмний санаа бодол ирэх оны 1-р сард болох сонгуулийн дүнд нөлөөлнөө гэдэгт улс төр судлаач найдаж байна. Ард түмний хүсэл эрмэлзэл нь засгийн газрын бодлого болох нь ардчиллын тулгуур зарчим гэж Сергей Марков зүй ёсоор тэмдэглэв.
Украины ерөнхийлөгч Виктор Ющенкогийн Дмитрий Медведевийн илгээлтэд хэдэн өдрийн дараа өгсөн хариултын тухайд гэвэл бялдууч үндэслэлгүй байна. Кирилл Фролов цаашин ярихдаа: «Дмитрий Медведевийн илгээлт бичиг сайныг сайн, хорон санааг хорон, санаа, үнэнийг үнэн, худлыг худал гэдэг христосын бодлогын үлгэр жишээ болсон бол Виктор Ющенкогийн хариулт тавьсан асуудалд шууд хариулахаас зайлсхийж, хуурмаг яриа өдөөхийн үлгэт жишээ болсон» гэлээ.
Украинд шинэ төрийн тэргүүн засгийн эрхэнд гарснаас хойш л орос-украины харилцаа сайжрахыг Ющенкогийн хариулт нотлон харуулав.