Экипажид нь Оросын 15-н иргэн багтсан «Арктик Си» ачааны хөлөг онгоцийг эрж хайх ажил ид үедээ явж байна гэж ОХУ-аас НАТО эвсэлд суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин мэдэгдлээ. Хугацаа нь өнгөрсөн мэдээллийн дагуу Оросын Хар далайн флотын хөлөг онгоцууд эрлийн ажилд оролцож байгааг тэр баталлаа. Мэдээллийг шалгах талаар Москва НАТО эвсэлтэй холбоо барьж байна одоохондоо бусад оронууд руу хандаагүй байна гэж Рогозин хэлсэн байна. Оросын төр засгийн энэ үйл ажиллагаа нь юуны түрүүнд «Арктик Си» хөлөг онгоцны багын гишүүд өөрийн орны иргэдийг хамгаалахад чиглэгдэж байна гэж онцлон тэмдэглэлээ. Финляндаас мод ачаад Алжир хүргэх байсан хөлөг онгоц 7-р сарын 28-нд алга болжээ. Испан болон Кабо-Верде улсуудын эрэг хавьцаа хөлөг онгоцыг харсан мэт яриа батлагдсангүй. Бямба гаригт Бискайн хойгоос хөлөг онгоцноос дохио ирлээ гэж мэдэгдсэн боловч бас л батлагдсангүй. Мен бямба гаригт финийн цагдаагийнхан, хөлөг онгоцийг 7-р сарын 24-нд дээрэмчид Балтын тэнгист хулгайлсан, 1.5 сая долларын барьцаа нэхэж байна гэж мэдэгдсэн боловч бас л батлагдсангүй.