Оросын тамирчин Сергей Большаков Францад болж байгаа задгай усан сэлэлтийн дэлхийн Цом булаалдан тэмцээнд 10 метрийн зайд сэлж, мөнгөн медаль хүртжээ. Тэрээр энэ зайд 1 цаг 52 минут 12,37 секундэд сэлж, одоогийн дэлхийн аварга, германы тамирчин Томас Лурцаас 3,5 секундээр хоцорчээ. Бразилийн тамирчин Алан До Кармо гуравдугаар байрт орсон байна. Эмэгтэйчүүдээс Бразилийн тамирчин Полиана Окимото нэгдүгээр байрт оржээ.