Орос улсад сүүлийн 10 жилд анх удаа сансрын нисэгчдийн отрядад Елена Серова гэгч эмэгтэй хүн багтжээ. Москвагийн нисэх онгоцны их сургууль төгссөн энэ бүсгүй “Энергия” пуужин сансрын корпорацид хэдэн жил ажилласан юм. Жолоодлогот сансар судлалын түүхэнд оросын 3 эмэгтэй нийт 51 сансрын нисэгч бүсгүй дэлхий орчмын тойрог замд ажиллажээ. Валентина Терешкова дэлхийн анхны эмэгтэй сансрын нисэгч юм. Светлана Савицкая хамгийн түрүүнд задгай сансарт гарсан эмэгтэй. Елена Кондакова тойрог замд хамгийн удаан буюу 169 хоног байжээ.