Канад, АНУ, Европын орнуудад А/Н1N1 томуугийн шинэ вакциныг хүмүүст туршиж эхэллээ. “ГлаксоСмитКлайн” дэлхийн тэргүүлэх эмийн компани вакциныг бүтээжээ. Вакциныг нийт 9 мянган хүнд 16 шатлалаар туршина. Вакцины эхний үр дүн 9-р сард тодорхой болно гэж дээрх компанийн төлөөлөгч уламжлав. Түүний хэлснээр анхны вакцин намар бэлэн болох бөгөөд оны төгсгөлд эсвэл оны эхэнд вакциныг их хэмжээгээр захиалах боломжтой. Тус компани 50 сая доз бүхий вакциныг хөгжиж байгаа оронд нийлүүлэхээр ДЭМБ-д өгөх юм. ДЭМБ-ын мэдээлснээр А/Н1N1 шинэ томуугаар дэлхийд 200 мянга гаруй хүн өвдсөн бөгөөд 2000 орчим хүн нас баржээ. Орос улсад өвчний 156 тохиолдол бүртгэгдсэн байна.