Оросын хөлөг онгоц, шумбагч хөлөг, хиймэл дагуул болон бусад хэрэгсэл ашиглан “Арктик Си” хөлөг онгоцыг эрж байна гэж ОХУ-аас Кабо-Вердед суугаа элчин сайд Александр Карпушин сэтгүүлчдэд мэдэгдэв. Эрэл хайгуулыг хаана явуулж байгааг тэр тодруулсангүй. Хөлөг онгоцыг Африкийн баруун эргийн ойролцоо цуврал арлаас 750 км зайд илрүүлсэн тухай мэдээллийг дипломатч үгүйсгэв. Кабо-Вердийн эргийн хамгаалалтын алба баасан гаригт ийнхүү мэдээлснийг эрх баригчид нь батлаагүй гэж Карпушин мэдэгдэв. Хөлөг онгоц гарч ирсэн тохиолдолд хүнс, ус, түлш өгөхгүй байхыг тус улсын бүх боомтод үүрэг болгожээ. Финляндаас Алжирийн чиглэлд мод ачиж явсан “Арктик Си” хөлөг онгоцонд оросын 15 гишүүн явсан юм. Хөлөг онгоц 7-р сарын 28-нд Атлантын далайд алга болж, одоо хир сураггүй байна.