Орос улс цэргийн зориулалттай ачааг өөрийн нутгаар дамжуулан Афганистанд хүргэх боломжийг НАТО-ийн орнуудтай хэлэлцэхэд бэлэн байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Грушко энэ тухай сэтгүүлчдэд мэдэгдлээ. Цэргийн зориулалттай ачаа дамжуулах тухайд Бухарестад 4-р сард болсон Орос-НАТО-ийн Зөвлөлийн хуралдааны үеэр энэ талаар гэрээ байгуулсан бөгөөд эвслийн гишүүн бүх оронд нээлттэй юм. Афганистанд аюулгүй байдлыг хангах нь Орос НАТО-тай хамтран ажиллах чухал чиглэл хэмээн Грушко хэллээ. Энэ улсаас улбаатай мансууруулах бодисын наймаа олон улсын шинжтэй болсон бөгөөд евро атлантын бүс нутгийн аюулгүй байдалд шууд заналхийлж байна. Хамтын хүчээр энэ аюул заналын эсрэг үр нөлөөтэй тэмцэнэ. Афганистаны мансууруулах бодисын эсрэг албадын боловсон хүчнийг Орос улсад бэлтгэх орос-натогийн төслийг Александр Грушко ийм хамтын ажиллагааны жишээгээр татсан юм. Хэдэн зуун мэргэжилтэн холбогдох курс дүүргээд байна.