Кабул дахь НАТО-ийн цэргийн баазад дэлбэрэлт болсны уршгаар амь үрэгдсэн хүмүүсийн тоо 7 боллоо. Шархадсан 90 гаруй хүнийг эмнэлэгт хүргэжээ. Шархагдагсдын дотор Афганистаны парламентын гишүүд байна. Хохирогчдын тоо үүнээс их байж болох тул энэ эцсийн мэдээ биш хэмээн эрх баригчид эмээж байна. Амиа золиослогч этгээд өнөөдөр өглөө минажуулсан автомашинтай харуулын хажуугаар өнгөрч, НАТО-ийн эвслийн баазын гол хаалганд очжээ. Ерөнхийлөгчийн ордон, АНУ-ын элчин сайдын яам оршдог Афганистаны нийслэлийн хамгийн сайн хамгаалалттай төв дүүрэгт хагас тонн тротил агаарт цацагджээ. Тус улсад 8-р сарын 20-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг тасалдуулна хэмээн урьд амлаж байсан талибан хөдөлгөөнийхөн алан хядах ажиллагаа үйлдсэн хариуцлагыг хүлээжээ.