Оросын жаз хөгжмийн нэрд гарсан хөгжимчин, альт-саксофончин, удирдаач, хөгжмийн зохиолч Георгий Гаранян 75 нас хүрлээ. Тэрээр дотоодын анхны хөгжмийн зохиолчдын нэг юм. Гаранян уран бүтээлийн он жилүүдэд 40 кино болон театрын олон бүтээлийн хөгжмийг зохиосон нэгэн. Гаранян одоо хөгжим зохиохын зэрэгцээ “Мелодия”, “Краснодарын Биг-бенд” зэрэг хэд хэдэн хамтлагийг удирдаж, Оросын радиогоор “Жаз клуб” нэвтрүүлэг хөтөлж, гоцлол саксофончны хувиар концертод тоглож байна. Хөгжмийн зохиолч хөгжмийн найруулгын сурах бичиг гаргасан нь хамгийн том амжилт гэж үздэг байна. Оросын бүх сургуульд оюутнууд төдийгүй багш нар энэ сурах бичгийг судалдаг байна. Хэрхэн тоглох талаар хөгжимчин биш хүнд ойлгомжтой байхаар сурах бичгийг бичжээ. Гаранян олон газар аялан тоглож байна. Израль, Хятад, Өмнөд Солонгос, Францад түүний тоглолтыг тэсэн ядан хүлээж байна.