Оросын “Кино” рок хамтлагийн ахлагч Виктор Цойг өнөөдөр шүтэн бишрэгчид нь дурсан санаж байна. Нэрд гарсан уран бүтээлч 19 жилийн өмнө Рига хотоос холгүйхэн зам тээврийн ослоор нас барсан юм. Орос орон даяар Виктор Цойг эргэн дурсана. Рок хөгжимчний тоглосон болоод түүний тухай киног олон арван хотод гаргана. Тухайлбал хөгжимчний амьдралын тухай өгүүлэх Алексей Учителийн бүтээсэн “Сүүлчийн баатар” баримтат киног үзүүлнэ. Виктор Цойн концерт болоод сонирхогчийн камераар авсан зургийг найруулагч кинондоо ашиглажээ. Бүр 1992 онд бүтээсэн ч, өргөн олонд үзүүлээгүй байгаа энэ баримтат киног “Европ тийш харсан цонх” Выборгт болох кино наадмын үеэр гаргана.