Орос улсын ерөнхий сайд В.Путин ирэх жилийн улсын төсвийн алдагдлыг хэт “хөөрөгдөхөөс” сэргийлэхийг засгийн газрын гишүүд болон депутатуудад анхааруулав. Энэ үзүүлэлт ДНБ-ийн 7,5 хувиас хэтрэх ёсгүй гэж тэр Хар тэнгисийн Сочи хотод парламентын удирдлага болон Сангийн сайд Алексей Кудринтай уулзахдаа тэмдэглэллээ. Төсвийн алдагдалд ДНБ-ийн 5,5 хувьтай байна гэж В.Путин сануулсан юм. Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй өрх зэрэг нийгмийн эмзэг давхаргын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд засгийн газар энэ үзүүлэлтийг нэмэх шаардлагатай байна. Дэлхийн хямарлын үр дагаврыг үл харгалзан нийгмийн бүх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж ерөнхий сайд хэллээ.