“Диалоги” орчин үеийн урлагийн хоёр жилд нэг болдог олон улсын үзэсгэлэн Санкт-Петербургт нээгдлээ. Үзэсгэлэнд уран зураг, баримал, гэрэл зураг, компьютер технологи, перфоманс зэргийг тавьжээ. Үзэсгэлэнд Хятадаас өгсүүлээд Эфиоп хүртэл олон орны зураач, уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнд ирж байгаа хүмүүсийг кубын уран бүтээлч Умберто Пересын цуглуулсан ваараар хийсэн асар том “Цунами” давалгаан угтана. Зураач мянга орчим ам метр талбай эзлэх энэ давалгааныг хагас жил бүтээжээ.